Тусламж
Зар нэмэх, төлөх, худалдан авах, бүртгэлийн тухай түгээмэл асуултууд.
Зар нэмэх
Зар хэрхэн нэмэх вэ?
Утасны дугаараараа нэвтэрч, дээд буланд «Зар нэмэх» дээр дарна. Машин, мотоцикл, техникийг нэг маягтаар, дугуй, обуд, сэлбэгийг сэлбэгийн маягтаар оруулна.
Зар хэзээ харагдах вэ?
Анхны зарыг модератор шалгаад нийтэлнэ. Ихэвчлэн хэдхэн цагийн дотор. Дараагийн зарууд шууд гарна. Буцаагдсан бол шалтгааныг «Миний зарууд» хэсэгт харуулна.
Хурдан зарахын тулд юу хийх вэ?
Өдрийн гэрэлд, бүх талаас нь 8-аас дээш зураг авч, гэмтлийг нуулгүй харуулна. Үнэ, гүйлт, VIN-ээ үнэн зөв бичнэ. VIN-тэй зарт худалдан авагчид илүү итгэдэг.
Төлбөр
Зар нийтлэх үнэтэй юу?
Хувь хүн хагас жилд нэг зарыг үнэгүй нийтэлнэ. Түүнээс хойших зар, дээш өргөх, онцлох үйлчилгээний үнийг Үнэ тариф хуудаснаас харна уу.
Хэрхэн төлөх вэ?
Одоогоор нэхэмжлэхээр дансаар эсвэл QPay-ээр төлнө. Төлбөр баталгаажмагц зар тань автоматаар идэвхжинэ.
Худалдан авах
Худалдагчийн утсыг яаж харах вэ?
Нэвтэрсэн хэрэглэгч зарын хуудсан дээрх «Утас харах» дээр дарна. Мөн «Худалдагчид бичих» хэсгээс сайт дотроо зурвас илгээж болно.
Машины түүхийг яаж шалгах вэ?
VIN шалгах хуудсанд VIN эсвэл рамын дугаараа оруулбал манай сайт дээрх өмнөх зарууд, гүйлтийн өөрчлөлтийг харуулна. Мэргэжилтнээр үзүүлэх бол Авто сонголт үйлчилгээг ашиглаарай.
Аюулгүй худалдан авахын тулд
Машиныг биеэр үзэхээс өмнө урьдчилгаа бүү шилжүүл. Бичиг баримтыг эзэмшигчийн үнэмлэхтэй тулгаж, VIN-ийг машин дээрх дугаартай харьцуул. Хэт хямд үнэ, яаруулсан худалдагчаас болгоомжил. Сэжигтэй зарыг зарын хуудсан дээрх «Зар мэдэгдэх» товчоор илгээгээрэй.
Бүртгэл
Нэвтрэх код ирэхгүй байна
Дугаараа +976-гүйгээр 8 оронтойгоор бичсэн эсэхээ шалгаад хэсэг хүлээгээд дахин код авна уу.
Бүртгэлээ хэрхэн устгах вэ?
Бүртгэл хуудсын доод хэсгээс устгана. Таны зар, зураг, зурвас бүгд устана. Буцаах боломжгүй.